"Хуба хаяа” үйлдвэр нь чацарганы охь, чацарганы зөөлөн эдийн тос, үрийн тос, “Өглөөний мэнд” чацарганы нухаш зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Одоогоор Тайвань, Япон, Хятад, Солонгос, Герман улсад бүтээгдэхүүнээ экспортолж байгаа аж.

 

Дашрамд дурдахад, “Хаан жимс” компани нь Увс, Сэлэнгэ аймагт 100 га талбайд чацаргана, үхрийн нүд тариалдаг. Улаанбаатараас 50 км-ын зайд “Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Чингис хааны өвөлжиж байсан Хуба хаяа хэмээх газар дээр чацарганы талбай, аялал жуулчлалын баазтай юм.  

“Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүхий л бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн болтлоо шугам хоолойгоор дамждаг бөгөөд эдгээр шугам хоолойг хүчил- шүлтээр тогтмол угааж ариутгадаг нь эрүүл ахуй, чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагад 100 хувь нийцдэг.

Чацарганы охь савлагааны хэсэгт орж ирмэгц өөрөөрөө ариутгагдаж, үйлдвэрээс ирсэн ариун шилэнд шууд савлагдана. Үүнээс цааш савлаж, бөглөсний дараа чацарганы охио ахин ариутгаж шошголон, 6 ширхэгээр нь хайрцагласнаар хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болдог.

“Хуба хаяа” үйлдвэрийн агуулахаас бутлах төхөөрөмжинд орж, боловсруулагдан савлагдаж эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл 2-3 хоног зарцуулагддаг. Тус үйлдвэр нь 50 мл-ийн шилтэй охийг сард 1 сая ширхэгийг, бег савлагаатай охийг 1 цагт 1 тонныг савлах хүчин чадалтай.

Мэдээлэл алга байна.